WSJ: Хятадын Боинг онгоцыг зориуд сөнөөсөн

img

Гуравдугаар сард Хятадын өмнөд хэсэгт Боинг-737 онгоц сүйрч, 133 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд онгоцыг зориудаар сөнөөсөн гэх хувилбар хэвлэлээр тархаж эхэлжээ. 

 

Тодруулбал,  онгоцыг зориудаар газар руу чиглүүлсэн байж болзошгүй гэж онгоцны хар хайрцагны бичлэгийг судалсан Америкийн шинжээчдээс авсан эх сурвалжтайгаар The Wall Street Journal сонин мэдээлсэн байна. Онгоцны яриа бичигч аппаратанд бичигдсэнээр "онгоц өндрөө огцом бууруулах тушаал авсан" гэнэ. Одоогоор Америкийн шинжээчид энэхүү ослын үеэр гаргасан нисгэгчдийн үйлдлийг судалж байгаа бөгөөд бүхээгт гадны хүн нэвтэрч, онгоцыг зориуд газар руу чиглүүлсэн байж болзошгүй гэх хувилбарыг дэвшүүлж байгаа аж. 

 

Хятадын мэргэжилтнүүд Боинг онгоцны ослыг судлаад, онгоц сүйрэхүйц хэмжээний техникийн гэмтэл илрүүлээгүй байна. Эргэн сануулахад, Хятадын Куньминээс Гуанжоу руу чиглэн нисэж явсан China Eastern Airlines агаарын тээврийн компанийн Боинг 737 онгоц гуравдугаар сарын 21-ний өдөр Хятадын өмнө зүгт уулархаг газар осолдсон. Энэ ослын улмаас хөлгийн багийн 9 гишүүн болон зорчигчид гээд нийт 133 хүн амиа алдсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ