АН-ын гишүүдийн төлөөлөл: УДШ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардаж байна

img

 

Х.Баттулга даргатай Ардчилсан намын төлөөлөл Улсын дээд шүүхийн гадна хоёр дахь өдрөө тайван жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал, Улсын Дээд шүүх өнөөдөр АН-ын даргаар Х.Баттулгыг батламжлах эсэхийг хэлэлцэж байгаа бөгөөд тус намын зарим гишүүд шударга шийдвэр гаргахыг шаардаж байна. 

 

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл “Бид 30 жил тэмцсэн. Ахиад ч тэмцэнэ. Бид үхэн үхтлээ тэмцэх юм шиг байна. Монголчууд Ардчиллын замаар явах ёстой. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө зүтгэх ёстой. Монгол хөгжмөөр байна. Би иргэн хүн. Намын гишүүн хүн. Хууль ёсны дагуу бүртгэж өгөхийг хүсч, шаардаж байна. Бидэнтэй хамт тэмцэж явсан Э.Бат-Үүл Ардын намтай нийлсэн байна. Тодорхой байна. М.Тулгатыг хэн намын даргаар сонгосон бэ? Хэн ч сонгоогүй. Шударга ёсыг шүүхээс шаардаж байна.

 

Монгол Улсад шударга шүүх бий болтол, хэн нэгний захиалгаар хөдөлдөг шүүгч нар солигдтол тэмцэнэ гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүд дүрмийнхээ дагуу намын даргаа сонгосон. Сонгосон даргаа хуулийн дагуу бүртгүүлэх ёстой.

 

Бид Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдоогүй .Дээд шүүхээс шударга ёсыг хүсч жагсаж байна. Бид нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхийг хүсээгүй. Тайван жагсаж байна. Бүх хүн зүрх сэтгэлээрээ ирсэн байна. УДШ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардаж байна." гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН-ын жинхэнэ партизан гишүүн.:
Баттулга МоАХ-ын гишүүн ч биш. Тэр бол Эрэл намын хүн. Ардчилал эрх чөлөө түнд падлий ч байхгүй. Эрх чөлөө ардчилалын амин сүнсийг хамгаалахад тэр юу ч хийгээгүй. Харин ч усгах муу үйл хийсэн хүн бол Баттулга. Тэр бол социалист үзэл баримтлалтай хүн гэдэг нь нэгэнт батлагдсан. Ийм хүнийг АН-ын дарга болгож хэрхэвч болохгүй. Тэр фашизмыг дэмжиж, олон мянган нялх хүүхэд, энгийн иргэдийн дайнд үрэгдэж, бөөнөөр усгах гениоцитэд амь намаа алдаж байгааг зөтгөдөг хүн. Ийм хүн яахаараа АН-ын дарга болох ёстой юм? Дүрмээрээ ч Баттулга намын дарга болох ямар ч боломжгүй. Дүрмийн бус сунгаа явуулчихаад , энэ хууль бус зүйлээ олон хүмүүсийг турхирах арга хэрэгсэлээ болгож байгаа нь маш муухай зальтай хүнээс гарах арга юм. Олон түмнийг ийм башир аргаар итгүүлдэг ийм муухай арга зальтай байж хэрхэв ч таарахгүй ш дээ. Баттулга "Хууль дүрмийн хүрээнд би намын дарга болох ямар боломжгүй ээ" гэдгээ энэ олон хүмүүст хэлж ойлгуулах ёстой байтал булхайтай үйлдлээ нууж дарга болохоор давшилж байгааг хараад шоронд орохоос л зугатааж АН-ын хамгаалалтанд орох гэж байгаа хүн юм байна гэсэн ойлголтыг нийгэмд өгч байгаа нь үнэн ш дээ.
2022-05-20
Сошл дээр эдгээр хөөрхий хөгшчүүдийг ямар муухайгаар хэлж байнаа Тэгж муулж зүхэж буй хүмүүс өөрсдөө хөгширнө бас өөрсдөө настөй эцэг эх ахмадуудтай нь мэдээж. Хөгшчүүл ч гэсэн өөрийн бодол санаатай байх эрхтэй. Тэр эрхийг хүндэл. МАН энэ хөгшчүүлийг гудамжинд жагсахад хүргэсэн нь түмэн үнэн. Энэ үнэнийг залуучууд нь олж хаоюрахгүй мөртөө хэдэн ахмадуудыг хараад нүд нь хорсдог нь юу чивдээ Үнэхээр нийгмээрээ сохорчээ
2022-05-20
ер нь та нарын хүслээр л шийддэг болбол яасийн бэ энэ хэргүүдийг хууль энэ тэрээр яахав
2022-05-20