Украины Запорож муж Москвагийн цагийн тоололд шилжжээ

Украины Запорож муж Москвагийн цаг тоололд шилжсэн талаар тус мужийн цэрэг-иргэний захиргааны төв зөвлөлийн гишүүн Владимир Рогов мэдэгдсэнийг Оросын хэвлэлүүд дамжуулжээ.
"Запорож муж Москвагийн цаг тоололд шилжсэн. Цаашид Киевийн цаг тооллоор баримжаалахгүй, зуны болон өвлийн цаг тоололд шилжихгүй. Цаг урагшлуулж, ухраахгүй" хэмээн тэрбээр РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Өмнө нь тэрбээр Запорож мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах талаар мэдэгдэл хийж байлаа. "Украины нацистуудаас бүрэн чөлөөлсний дараа мужийг Оросын бүрэлдэхүүнд оруулах ажлыг эхлүүлнэ" гэж тус мужийн захиргааны төлөөлөгч Владимир Рогов мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ