Блүмберг: ЕХ-ны газрын тосны хоригийн улмаас ОХУ 22 тэрбум долларын алдагдал хүлээнэ

Европын холбоо Оросын газрын тосонд хэсэгчилсэн хориг тавих шийдвэр гаргаж, энэ хоригт Оросын нийт экспортын гуравны хоёр нь багтахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
ОХУ-ын эсрэг хориг: Газрын тосонд хэсэгчилсэн хориг тавьж, Сбербанкийг SWIFT-ээс салгав
Европын холбооноос тавьсан энэ хоригийн улмаас ОХУ 22 тэрбум доллар орчим алдагдал хүлээнэ гэж Блүмберг мэдээлжээ. Гэхдээ Унгар, Словак, Чех зэрэг орнууд руу "Дружба" газрын тосны хоолойгоор нийлүүлэх газрын тосноос жил бүр 10 тэрбум доллар олох боломжтой гэж Блүмберг агентлагийн шинжээчид тооцоолсон байна.
ЕХ Оросын далайн тээврээр нийлүүлэх газрын тосонд хориг тавьсан бөгөөд шинжээчдийн тооцоолсноор, Орос улс далайн тээврээр газрын тос нийлүүлэх боломжгүй болсноор жилд 10 тэрбум долларын алдагдал хүлээх аж. Харин Польш, Герман руу нийлүүлэх газрын тосны нийлүүлэлт зогссоноор жилд 12 тэрбумын хохирол амсах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ