АНУ Хойд Солонгосыг сүрдүүлэв
2022-06-07

БНАСАУ-ын цөмийн туршилтад дэлхий нийтээрээ хариу өгнө гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман анхааруулжээ. Тэрбээр Өмнөд Солонгост айлчлах үеэрээ ийм мэдэгдэл хийснийг Ройтерс дамжуулсан байна. 

 

Аливаа цөмийн туршилт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь зөрчиж байгаа хэрэг бөгөөд "ийм туршилтад нэн шуурхай, шийдэмгий хариуг" АНУ төдийгүй Өмнөд Солонгос, Япон, бүх дэлхий өгнө гэж Венди Шерманы онцолжээ. Гэхдээ Вашингтон "дайсагнах зорилгогүй", харин Хойд Солонгосыг өдөөн хатгасан үйлдлээ зогсоож, дипломат аргаар хэлэлцэхийг уриалж байгаа хэмээн Шерман цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, Хойд Солонгос зургадугаар сарын тавны өдөр Япон тэнгисийн зүг пуужин харвасан юм. Энэ нь нислэгийн чиглэлээ өөрчилдөг пуужин байж болзошгүй гэж Япон таамаглаж байлаа. БНАСАУ ийнхүү пуужин харвасны хариуд Өмнөд Солонгос, АНУ хариу болгон пуужин хөөргөсөн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин