Х.Нямбаатар: Нас барсан цэрэгтэй дүрмийн бус харьцсан байдал тогтоогдоогүй

img

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н нас барсан хэрэг энэ сарын 17-нд гарсан. Тэрбээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж, яаралтай мэс заслаар түүний ходоодыг бүрэн авч, эмчилгээ хийсэн ч амьд үлдэж чадаагүй.

 

 

Түүний задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт гарсан гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ. Мөн тэрбээр шалгалтаар цэргийн дэглэсэн, дүрмийн бус харьцсан байдал тогтоогдоогүй гэдгийг хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ