Чингис хаан онгоцны буудал руу автобус 7 000-20 000 төгрөгөөр үйлчилнэ

“Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой.
Цагийн хуваарь:
- Баруун 4 зам- 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
- “Чингис хаан” ОУНОБ- 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
- “Драгон” авто вокзал: 06:20, 12:20, 18:20 цаг
Үнийн хувьд том хүн- 20.000
Хүүхэд – 7.000 төгрөгөөр үйлчлүүлэх юм.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ