Барилгын нурангид дарагдан хоёр хүн нас барлаа

img

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12:04 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шороо нурж хүн дарагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

 

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн харьяат 24 настай, эрэгтэй “Д”, Хөвсгөл аймгийн харьяат 17 настай, эрэгтэй “Э” нар нь барилгын суурийн ухсан нүхэнд байх блокон хананы нурангид дарагдан нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ