Хойд Солонгосын зүгээс ирэх аюул заналыг устгахын тулд Өмнөд Солонгос Хятадтай хамтарна
2022-06-30

Хойд Солонгосынх зүгээс ирэх цөмийн аюул заналыг энх тайвны байдлаар устгах тал дээр БНСУ Хятадтай хамтран ажиллах эрмэлзэлтэй гэж Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дак Су мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ.

 

"Хойд Солонгосын цөмийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд бид Хятадтай нягт хамтран ажиллана" гэж Хан Дак Су БНХАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан форум дээр үг хэлэхдээ онцолжээ.

 

Энд дуулгахад, Хойд Солонгос ээлжит цөмийн туршилтаа хийхээр бэлдэж байж болзошгүй гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон юм. Шинжээчдийн тооцоолсноор, 2021 онд БНАСАУ цөмийн хөтөлбөртөө зарцуулсан хөрөнгө 460 сая долларыг давжээ. Мөн энэ он гарсаар Хойд Солонгос 17 удаа пуужин харвасан юм. Хамгийн сүүлд тавдугаар сарын сүүлээр пуужин харваж, үүний хариуд Өмнөд Солонгос, АНУ пуужин харваж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үгүй байлгүй дээ.Хятад нийлэх нь юу л бол?Харин Японтойгоо нийлнэ гэвэл арай амархан хэл амаа олж магад
2022-07-16
чоно алахад чонотой хамтарна хахаха
2022-07-01