Ховд аймгийн Дөргөн суманд хээрийн түймэр гарчээ

Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн “Цоохор нуур” гэдэг газар “Цоохор” нуурын арал дотор хулс шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Дөргөн, Чандмань сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж, цаашид тухайн газар намаг, ус ихтэй, түймэр тархахгүй, техник ашиглах боломжгүй болсон тул 07.06-ны өдрийн 09:42 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын орлогчийн шийдвэрээр бүлгийг буцаажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ