Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд айлын амбаар шатжээ

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Хүхрийн ногоо” гэдэг газар амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу долдугаар сарын 06-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:21 цагт очиход иргэн М-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 34 минут ажиллан унтраажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ