БНХАУ Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэж болзошгүй

img

БНХАУ Тайванийг энхийн замаар нэгтгэхийн тулд боломжит бүхнийг хийнэ, гэхдээ салан тусгаарлагчидтай тэмцэхийн тулд цэргийн ажиллагаа явуулахыг ч үгүйсгэхгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Фу Цун мэдэгджээ. 

 

"Бид улсыг энхийн замаар нэгтгэхийн тулд боломжит бүхнийг хийнэ. Салан тусгаарлагчдыг хэт хол явуулахгүйн тулд бид тэднийг тогтоон барьж байх ёстой. Тиймээс л цэргийн хүч ашиглах хувилбараас татгалзахгүй байгаа юм" хэмээн Фу Цун НҮБ-ын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний хурлын үеэр мэдэгджээ.

 

Гэхдээ хүч хэрэглэнэ гэдэг нь цөмийн зэвсэг ашиглана гэсэн үг биш гэдгийг Фу Цун  цохон тэмдэглэсэн байна. Мөн Пелосигийн айлчлалтай холбоотойгоор АНУ-ын эсрэг авах хариу арга хэмжээний асуудлыг одоогоор хэлэлцэж байгаа, Вашингтоны өдөөн хатгасан үйлдэлд Хятадын эрх баригчид зайлшгүй өгнө хэмээн онцолжээ.

 

Энд дуулгахад, Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яам АНУ-ын Элчин сайд Николас Бернсийг дуудан уулзаж, эсэргүүцэл илэрхийлсэн юм. Айлчлал болж болзошгүй талаарх мэдээлэл тархсан үед БНХАУ АНУ-ыг удаа дараа сүрдүүлж, цэрэг армиа байлдааны бэлэн байдалд оруулан, пуужин байршуулж, байлдааны онгоцуудыг агаарт хөөргөж байсан ч Пелоси Тайваньд газардсаны дараа ямар нэг түрэмгий үйлдлийг Хятадын тал гаргаагүй. Хэдийгээр ийнхүү "хүлээцтэй" хандсан ч цаашид энэ өдөөн хатгалгад зохих хариуг өгнө гэж БНХАУ мэдэгдсээр байна. 

 

Тайвань дахь Нэнси Пелосигийн айлчлал ба Хятадын хариу

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Нэг хэлтэй ёс заншил адил тайванаа нэгтгэж чадахгүй байж .хэл соёл тэс өөр Тусгаар Монголыг өөрөөр нь өөрсдийг нь устгуулах өмхий хужаа бодлого юм даа . Монгол махыг хор болгож чадаж байна шүү
2022-08-04