Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тоо эрс нэмэгджээ
2022-08-10

Өмнөд Солонгост өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын 151 792 тохиолдол шинээр бүртгэгджээ. Хамгийн сүүлд дөрвөн сарын өмнө ийм олон тохиолдол бүртгэгдсэн гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мээдэлснээр, хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хоногт 195 387 тохиолдол бүртгэгдэж байжээ. Мөн өнгөрсөн хоногт коронавирусийн халдвартай 50 хүн нас барсан нь мөн л тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.

 

Өмнөд Солонгост сүүлийн үед ковидын өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт өвчний оргил үе тохионо гэж судлаачид үзэж байгаа юм байна.

 

Энд дуулгахад, 51,8 сая хүн амтай Өмнөд Солонгост цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 20,7 саяд хүрсэн бол энэ өвчний улмаас 25 332 хүн нас баржээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
1 давхар подвалын айлууд усанд автаж хэдэн хүн үхсэн . Монголчууд дандаа өмхий подволд л амьдардаг яанаа
2022-08-10