ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа дайрч, өнөөгийн дайн 174 дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ хугацаанд Украинд 5,5 мянган энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн 2125 нь эрэгтэй, 1451 нь эмэгтэй, 147 охин, 170 хөвгүүн байгаа бол 39 хүүхэд, 1582 насанд хүрсэн хүний хүйсийг тогтоож чадаагүй байна. Наймдугаар сар гарснаас хойш гэхэд л 144 хүн амиа алджээ.
Тулаан эрчимтэй өрнөж байгаа бүс нутгуудаас мэдээлэл саатаж байгаа тул бодит тоо үүнэс ч өндөр байгаа гэж НҮБ үзэж байна. Мариуполийн хотын зөвлөлийн мэдээлснээр, дайнд сүйтгэгдсэн энэ хотод гэхэд л 20 мянган хүн амиа алдсан байж болзошгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |