АНУ Украинд гурван тэрбум орчим долларын цэргийн тусламж үзүүлнэ

Наймдугаар сарын 24-ний өдөр Украины тусгаар тогтнолын өдөр тохиолоо. Энэ өдөр АНУ Украинд нэмэлт тусламж үзүүлэхээр болсноо зарласан байна. АНУ-ын үзүүлэх энэхүү тусламж нь урьд хожид байгаагүй өндөр буюу гурван тэрбум орчим долларын үнийн дүнтэй гэж DW агентлаг мэдээлжээ.
"Тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлээ үргэлжлүүлж буй Украины ард түмнийг АНУ үргэлж дэмжинэ. Тиймээс өнөөдрийн байдлаар хамгийн томд тооцогдох тусламж үзүүлэх болсноо зарлаж байна. Украины аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх санаачилгын хүрээнд 2,98 тэрбум долларын үнийн дүн бүхий зэр зэвсгийг Украинл нийлүүлнэ" хэмээн Байден мэдэгджээ.
Америкийн Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, ээлжит тусламж өгснөөр Украин агаараас эсэргүүцэн хамгаалах систем, артиллерийн систем, пуужин эсэргүүцэх агаарын систем, радар зэрэг зэр зэвсэгтэй болох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ