Иракт мөргөлдөөн үргэлжилж байгаа тул мягмар гарагийг ажлын бус өдөр болгон зарлажээ

Иракийн нөлөө бүхий шиитийн санваартан Муктада ас-Садрагийн дэмжигчид болон түүний өрсөлдөгчдийн зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарч, олон хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ирак: Эсэргүүцэгчид Засгийн газрын ордныг эзлэж, 15 хүний аминд хүрэв
Улмаар энэ мөргөлдөөн үргэлжилж байгаа тул Иракийн эрх баригчид мягмар гарагийг ажлын бус өдөр болгон зарлажээ. Аль-Арабия сувгийн мэдээлснээр Багдад болон Басрад сөргөлдөгч талуудын хооронд ширүүн мөргөлдөөн үргэлжилж байгаа гэнэ.
Нөхцөл байдлыг намжаахын тулд Иракийн армийн анги нэгтгэлүүд нийслэл Багдад руу орж ирсний дээр тус улсад хөл хорих цаг тогтоожээ. Сүүлийн үеийн мэдээллээр, зэвсэгт мөргөлдөөний улмаас 20 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ