Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжлээ
2022-08-30

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

 

Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан байгаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасан гэдгийг дурдлаа.

 

 

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Л.Мөнхбаатар МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, “Отгонтэнгэр” их сургуульд суралцан эрх зүйч бакалавр, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2015 онд МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

 

 

Хууль зүйн яамны эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газарт мэргэжилтэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, тус яамны Мэдээллийн шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын даргын зөвлөх, “Хөвсгөл хөгжил сангийн тэргүүнээр ажиллаж байгаад 2016 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байнаЛ.Мөнхбаатар гишүүний ажлын туршлага, хууль зүйн салбарт ажилласан байдал зэргийг харгалзан үзэж УИХ дахь олонхын бүлэг буюу МАН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байна гэлээ.

 

 

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХЯ-наас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүссэн. Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин