Че Геварагийн хүү таалал төгсжээ

Нэрт хувьсгалч Эрнесто Че Геварагийн хүү Камило Гевара 61 насандаа таалал төгсжээ. Энэ талаар Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель Бермудес мэдэгдсэн байна.
"Агуу эцгийнхээ үзэл санааг түгээн дэлгэрүүлэх Че төвийн удирдагч байсан, Че Геварагийн хүү Камилог уй гунигтай үдэж байна. Түүний эх Алейда, бэлэвсэн эхнэр, охид болон гэр бүлийг нь тэвэрье" хэмээн Мигель Диас-Канель Бермудес мэдэгджээ.
Энд дуулгахад, 1959 оны Кубын хувьсгалын удирдагчдын нэг Эрнесто Че Гевара хоёр эхнэрийн нийт таван хүүхэдтэй бөгөөд гурван охин, хоёр хүүтэй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ