Олон хүүхэдтэй эцэг дайчилгааны нөөцөд орж, гэрээ байгуулах боломжийг тусгасан хуулийн төслийг Оросын Төрийн думын гишүүд доод танхимд өргөн барьсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ хуулийн төсөлд, олон хүүхэдтэй эцэг ажил хөдөлмөрөө орхилгүйгээр цэргийн цуглаанд тогтмол очдог хүмүүсийн нэг болох "боломжийг олгох" гэнэ. Оросын арми сүүлийн өдрүүдэд фронтын олон чиглэлд ухарч байгаа талаарх мэдээлэл гарч байгаа энэ үед ийм санаачилга гарсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Хуулийн төслийг санаачлагчид гурав болон түүнээс дээш хүүхэдтэй эцэг "өөрөө хүсвэл дайчилгааны хүний нөөц"-д бүртгүүлэх боломжтой гэж онцолсон байна. Дайчилгааны хүний нөөц гэдэг нь нөөцөд байгаа, нөөцөд байхаар гэрээ байгуулсан иргэдийг хэлдэг аж. Эдгээр иргэд Батлан хамгаалах яамтай гэрээ хийж, энх цагт цэргийн сургалт, цугларалтад оролцож, харин дайчилгаа зарласан үед өөрөө цэргийн анги нэгтгэлд очих ёстой юм байна.
Ийм гэрээ байгуулснаар сар бүр цалингийнх нь 10-50 хувиар тооцсон нэмэгдэл хөлс олгодог бөгөөд гэрээний хугацаа дуусаж, шинээр гэрээ байгуулсан үед нэг сарын цалинтай нь дүйцэх урамшуулал олгодог аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |