Хоригдлуудыг дайнд илгээж байгаа асуудлаар хүний эрхийг хамгаалагчид прокуророос тайлбар хүсжээ

Хоригдлуудыг ямар үндэслэлээр Украин руу байлдахаар илгээж, хорих газраас нь чөлөөлж байгааг тайлбарлахыг Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн зургаан гишүүн Ерөнхий прокурор Игорь Красноваас хүсжээ. Энэ талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
"Одоо Орос даяар хүнд гэмт хэрэг зэрэг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө ял эдэлж буй олон мянган хоригдлыг цэргийн тусгай ажиллагаанд оролцуулахаар Украин руу илгээж байгаа гэсэн мэдээлэл ихээхэн түглээ. Тэр дундаа "Россия-1" сувгаар "Бесогон" нэвтрүүлгээр ч энэ талаар яригдсан" гэдгийг Хүний эрхийг хамгаалах зөвлөлийн зургаан гишүүн гарын үсэг зурсан мэдэгдэлд дурдсан байна. Цаашлаад, хоригдлыг ерөнхийлөгч өршөөсөн, эсвэл шүүхийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө сулласан, төрийн дум өршөөсөн шийдвэр гаргасан нөхцөлд л хориглоыг суллаж болдог гэдгийг онцолжээ. Хоригдлуудыг дайнд явуулж байгаа мэдээлэл үнэн бол Украины дайнд оролцох хоригдлуудыг дээрх үндэслэлүүдийн алинаар нь суллаж байгааг ойлгохгүй байна хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, сүүлийн үед Оросын хоригдлуудыг, тэр дундаа чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг "ЧК Вагнера" компанийн бүрэлдэхүүнд багтаан, дайнд оролцуулахаар элсүүлж байна гэх мэдээлэл ихээр гарах болсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л энэ компанийн эзэн гэгддэг Евгений Пригожин өөрөө суртал ухуулга хийж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөд түгэж байв. Энэ бичлэг дээр Пригожин хоригдлуудыг хагас жил байлдсаны дараа өршөөгдөнө хэмээн амлах аж. Бичлэгтэй холбоотой ихээхэн шуугиан дэгдсэний дараа Пригожин бичлэг дээр байгаа хүнийг өөрийгөө гэж батлаагүй, мөн үгүйсгээгүй. Харин "хоригдлуудыг явуулах дургүй бол хүүхдүүдээ дайнд илгээ" гэсэн мэдэгдэл хийж байв.
Пригожин: Фронт руу хоригдлуудыг явуулах дургүй байвал хүүхдүүдээ явуул
ВИДЕО: Путиний итгэмжит этгээд хоригдлуудыг цэрэгт татахаар хорих газруудад биечлэн очиж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ