Финланд Оростой залгаа хил дээр хана босгохоор төлөвлөж байна

Финланд улс Оростой залгаа хил дээрээ хэдэн зуун сая еврогийн өртөгтэй хашаа барихаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Финландын Хилийн албаны дарга Паси Костамоваараас иш татан Финландын хэвлэлүүд мэдээлсэн гэж Коммерсант мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хилийн шугамын бүхэлд нь биш харин хилийн нийт уртын 10-20 хувь болох 130-260 км зайд хана босгохоор зэхэж байгаа аж. Хил дээр хана барихад олон сая еврог төлөвлөсөн нь барилгын ажилд төдийгүй засвар үйлчилгээ, хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах дэд бүтцийг байгуулах зардал багтсан гэж Хилийн алба онцолжээ.
Энд дуулгахад, Финланд улс оросуудын дамжин өнгөрөх бүс болохоос болгоомжилсны үндсэн дээр Оросын иргэдийг нэвтрүүлэхийг хориглохоор болсон юм. Ердөө хэдхэн өдрийн дараа Оросын иргэд аяллын визээр хөрш оронруугаа орох боломжгүй болно гэж Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ