Зээлийн хүү 2.4 нэгж хувиар буурчээ
Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 2011 оны 12 дугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 3.3 нэгж хувиар өсч жилийн 14.25 хувь болов. Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 0.6 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 нэгж хувиар буурч жилийн 15.5 хувь болсон бол гадаад валютынх өмнөх сараас 0.1 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 нэгж хувиар буурч жилийн 12.1 хувь болжээ.
Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар буурч жилийн 10.5 хувь болсон бол гадаад валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.5 нэгж хувиар нэмэгдэж жилийн 4.5 хувь болсон байна. Төгрөг болон валютын харилцахын жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.4 нэгж хувиар тус тус буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ