G-Dragon, Jang Won Young нарын болзооны талаар цуурхал гарлаа
2022-10-13

 

Big Bang хамтлагийн гишүүн G-Dragon, IVE хамтлагийн Jang Won Young нар  MIU MIU брэндийн хувцас өмсөн 'Paris Fashion Week'-д оролцжээ.

 

IVE хамтлагийн гишүүн Jang Wonyoung нь 14 настайдаа 2018 онд “Produce 48” төслөөс төрөн гарсан IZ*One хамтлагт дэбют хийжээ. Гэсэн хэдий ч хамтлаг тарж Starship энтертайнментэд бэлтгэгдэж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд IVE хамтлагт дэбют хийсэн байна. IVE хамтлагийн хувьд богино хугацаанд гаргасан бүх дуунууд нь хит болоод буй юм.

 

 

Үүний дараа Jang Won Young-ы нүүр царайгаар нь ажилладаг MIU MIU брэнд GD-д бэлэг явуулсаныг GD инстаграм story-доо Won Young-ы стикертэй оруулсан нь ийм цуурхал гарах шалтгаан нь болсон байна. Энэ давхцал нь тэднийг нууцаар болзож байсан гэх цуу яриаг дэгдээж, интернэт хэрэглэгчдийн ярианы сэдэв болж байгаа юм. 

 

 

Өдгөө 32 настай G-Dragon болон 24 настай Jennie нар G-Dragon-ий Ханнам дүүрэгт байрлалтай тансаг байшинд болздог бөгөөд нэг жил гаруйн хугацаанд үерхсэн. Тухайн үед  байшин руу хоёр хамгаалалтыг дамжин нэвтэрдэг бөгөөд Jennie-гийн машин бүртгэгдсэн учир граж руу саадгүй нэвтэрч, тэндээсээ GD-гийн гэр лүү цахилгаан шатаар хүрч очдог байсан тухай нь дэлгэгдсэн. 

 

Гэтэл өөр нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Jang Won Young-ийн стикер зураг G-Dragon-ийн Instagram түүх дээр MIU MIU-г хайж байх үед гарч ирсэн байж болзошгүй хэмээн тайлбарлаж байна.
 

Shuud.mn
Сонин хачин