"Төсвийн орлогын мэдээллийн үнэн зөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

img

Татварын алба, Санхүү төрийн сан, Монгол банк, Арилжааны банкуудын хамтарсан “ Төсвийн орлогын мэдээллийн үнэн зөв байдал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Татварын албанаас санаачлан  Аймгийн Монгол банкны Төвийн бүсийн сургалтын танхимд хийлээ. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь Төсвийн орлогын эхний шатнаас төрийн сангийн дансанд орж буй татварын орлогын урсгалын үнэн зөв байдлыг хэрхэн сайжруулах, тодорхойгүй орлогыг багасгах, холбогдох хуулийн хэрэгжилт, түүнд банкуудын зүгээс хэрхэн анхаарч ажиллах, орлого яагаад саатаад байдаг, сар болон он давах асуудал юунаас үүсээд байгаа, татвар төлөгчдийн татварын регистр, нэрийг тухай бүр заавал бичих, банкуудын хоорондын тооцооны горим ямар цагийн хуваариар ажилладаг эсэх, түүнээс үүдэн гарах бэрхшээлүүдийг хамтдаа хэрхэн шийдэх арга зам байгааг хамтран нэг ширээний ард суун хэлэлцэж, цаашид аль нэг шатан дээрээ алдаа гаргахгүй байх дээр харилцан тохиролцож, протокол үйлдэн баталгаажуулсанд оршиж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ