Иран Орост пуужин болон дрон нийлүүлэхээ амлажээ
2022-10-19

Украинтай хийж буй дайнд Оросын арми Ираны дрон ашиглаж байгаа, Шахед хэмээх нэг удаагийн зориулалттай камиказе дроноор Оросын арми Украины хотуудад цохилт өгсөөр байгааг батлах баримтууд гарч ирсээр байгаа юм. Энэ талаарх мэдээллийг Иран болон ОХУ үүнийг үгүйсгэж байлаа. Харин энэ удаад Иран Орост өмнөхөөс илүү их дрон нийлүүлэхээр болсон талаарх мэдээллийг Ройтерс агентлаг Ираны эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Иран улс "газар-газар" ангиллын пуужин, түүнчлэн нисэгчгүй нисэх аппаратыг нэмэлтээр нийлүүлэхээр амласан гэнэ. Энэ талаар Ираны хоёр албан тушаалтан, мөн улсын хоёр дипломат Ройтерс агентлагт мэдээлсэн аж. Нэг дипломатчийн өгүүлснээр, Оросын тал "илүү их дрон болон өндөр нарийвчлалтай баллистик пуужингууд, тэр дундаа Fateh, Zolfaghar төрлийн пуужингуудыг нийлүүлэхийг хүссэн" гэнэ. Мөн Иран, Оросын хэлэлцээрийн талаар мэдээлэл авсан барууны нэгэн албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлэл өгөхдөө хатуу түлштэй Zolfaghar зэрэг "газар-газар" ангиллын бага тусгалт баллистик пуужин нийлүүлэх хэлэлцээрийг хоёр тал хийжээ.

 

Fateh нь "газар-газар" ангиллын пуужин бөгөөд Fateh болон Zolfaghar пуужингууд нь 300-700 километр зайд байрлах байг устгах чадвартай юм. Харин өмнө нь Орост нийлүүлж байсан Шахед-136 дроныг камиказе дрон гэж нэрлэдэг. Учир нь энэ дрон нэг удаагийн зориулалттай буюу байндаа хүрч дэлбэрдэг "агаар-газар" ангиллын дрон аж. Чухамхүү энэ дроноор 10 дугаар сарын 17-ны өдөр Киев хотноо цохилт өгсөн гэж Украины болон барууны хэвлэлүүд мэдээлж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ERDENE:
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь Би Эрдэнэ байна, таны бөөр хууль бус, эрүүл мэндэд аюултай тул зарахаа зогсооно уу Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан Миний бизнесийг дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, таны эрүүл мэндэд аюултай байхад яагаад бөөрөө зараад байгаа юм бэ, иймээс дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байна. https://www.bbc.com/news/business-64645888 Тэдэнтэй elonxm23@gmail.com www.muskfoundation.org хаягаар холбогдож санхүүгийн дэмжлэг аваарай Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
2023-10-09
Муу Иран гэнэ үү тэгээд сайн Монголоос гуйх байсан юм уу
2023-04-26
Агуу Орос орон муу Иранаас зэвсэг авах хүртэл ядарч байх гэж
2022-10-19