Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Онгоц унасны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, Ейск хотод гашуудал зарлав
2022-10-19

Даваа гарагийн үдэш ОХУ-ын Краснодар хязгаарын Ейск хотод байлдааны онгоц орон сууцны хороололд унасны улмаас ноцтой хохирол гарч, олон хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Орон сууцны хороололд онгоц сүйрснээс үүдэлтэйгээр амиа алдсан хүний тоо нэмэгджээ

 

Энэ ослын улмаас амиа алдсан хүний тоо дахин нэмэгдсэн байна. Мягмар гарагт ослоос үүдэлтэй амиа алдсан хүний тоо нэмэгдэж 13 болсон гэж мэдээлж байсан бол хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ тоо 15 болсон байна. Краснодар хязгаарын орлогч даргын мэдээлснээр, гал түймрийн улмаас түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүн нас баржээ. Амиа алдсан 15 хүний гурав нь хүүхэд байгаа гэнэ. Мөн 19 хүн гэмтэж, шархадсан, тэдний дөрөв нь сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоо хэргийн газарт эрэн хайх, аврах ажиллагааг бүрэн дуусгажээ.

 

Олон хүн амиа алдсан энэ хэргийн улмаас 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Ейск хотод гашуудал зарласан байна. Оршин суугчид онгоц сүйрсэн орон сууцны хороололд цэцэг, лаа, тоглоом авчирж тавьж байгаа гэнэ. Эрх баригчид амиа алдсан хүмүүсийн оршуулгын зардлыг төлнө, ар гэрт нь тус бүр нэг сая рубль, харин гэмтэж бэртсэн хүмүүст тус бүр 400 мянган рублийн нөхөн төлбөр олгоно гэж мэдэгджээ.

 

Онгоц сүйрэхдээ мөргөж, улмаар галд автсан байрыг сэргээн босгох эсэх талаарх шийдвэр хараахан гараагүй байна. Есөн давхар энэ барилгад нийт 675 хүн амьдардаг байсан бөгөөд ослын улмаас 72 айлын байр эвдэрч, гэмтжээ.

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын 17-ны үдэш Краснодар хязгаарын Ейск хотын орон сууцны хороололд байлдааны онгоц осолдсон юм. Онгоц унах үеэрээ байшинг цохиж, улмаас түлш асгарсны улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байна. Онгоцын нисгэгчид амжиж онгоцноос газардаж чаджээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Су-34 онгоц бэлтгэл сургуулилалтын нислэг гүйцэтгэх үедээ хөдөлгүүрийн  гэмтлийн улмаас сүйрсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин