Борис Жонсон нэрээ дэвшүүлэхээс татгалзаж Сунакт Ерөнхий сайд болох замыг нь нээж өглөө

img

Өнгөрсөн долдугаар сард Борис Жонсон огцорсны дараа намын дотоод сонгуулиар ялалт байгуулж, Консервартив намын дарга бөгөөд Британийн Ерөнхий сайд болсон Лиз Трасс суудлаасаа огцорсны дараа эрх баригч нам дахин даргаа тодруулах сонгууль зохион байгуулах шаардлагатай болсон юм. Энэ сонгуульд өмнө нь Ерөнхий сайд байсан Борис Жонсоныг нэр дэвшүүлэх талаар яригдаж байсан ч тэрбээр татгалзсан байна. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдаар Риши Сунак тодорч магадгүй байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Есдүгээр сарын эхэн хүртэл Ерөнхий сайдын алба хашиж байсан Борис Жонсоны өгүүлснээр, түүнийг нэр дэвшүүлэхийг 102 гишүүн дэмжсэн, энэ нь сонгуульд оролцоход шаардлагатай хэмжээнд хүрсэн ч нам дотор нь олон сөргөлдөгч байгаа, фракцийн эв нэгдэлгүйгээр улс орныг удирдах боломжгүй тул нэрээ дэвшүүлэхээргүй болсон гэнэ. 

 

Ингэснээр, 2020 оны хоёрдугаар сараас 2022 оны долдугаар сар хүртэл Сангийн сайдын алба хашсан Риши Сунак намын даргын төлөөх өрсөлдөөнд үлдэж байна. Түүнийг намын 157 гишүүн дэмжжээ.Даваа гарагт орон нутгийн цагаар 14.00 цаг хүртэл Сунакаас өөр нэр дэвшигч гарч ирэхгүй бол тэрбээр шууд намын дарга болж, баасан гарагаас эхлэн Ерөнхий сайдын албан тушаалд очих юм. 

 

БРИТАНИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД ТӨР БАРЬСАН ЕРӨНХИЙ САЙД ЛИЗ ТРАСС

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон үүрэгт ажлаасаа огцорч байгаа талаар долдугаар сард мэдэгдсэний дараа Британийн эрх баригч нам намын дарга, ерөнхий сайдыг тодруулах сонгууль явуулсны эцэст Гадаад хэргийн сайд асан Лиз Трасс дотоод сонгуульд ялалт байгуулж Ерөнхий сайд болсон юм. Гэсэн ч ердөө сар гаруй хугацаанд түүний нэр хүнд унаж, улмаар Лиз Трассыг огцруулах яриа газар авч байлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ