Британийн хаанаас ч чинээлэг Ерөнхий сайд Сунак

img

Их Британийн Сангийн сайдын алба хашиж байсан шинэ Ерөнхий сайд Риши Сунак тус улсын хаанаас ч их хөрөнгөтэй гэж  Daily Mail сонин бичжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сунак болон түүний гэргий Акшата Мурти нарын хөрөнгө 845,5 сая доллараар үнэлэгддэг гэнэ. Тэдний гэр бүл Их Британийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад 222 дугаарт бичигддэг аж.

 

Түүний хөрөнгийг хаадын хөрөнгөтэй харьцуулвал, хатан хаан II Элизабетын хөрөнгө 418,5 сая доллар, хатан хааны араас хаан ширээнд суусан III Чарльзын хөрөнг 339-396 сая доллараар үнэлэгддэг аж. 

 

Тиймээс Риши Сунак Их Британийн хаанаас ч их хөрөнгөтэй анхны Ерөнхий сайд болж байгааг "Вашингтон пост" сонин онцолжээ. Энэ хөрөнгөнөөс гадна Сунакийн гэр бүл 17 сая долларын өртөгтэй тансаг зэрэглэлийн дөрвөн байшинтай гэнэ.

 

Нэг харш нь Лос-Анжелесийн эрэг дээр байрладаг, Ришигийн гэр бүл ажлын өдрүүдэд Лондон хотын баруун хэсэгт байх таван унтлагийн өрөөтэй байрандаа амьдарч, амралтын өдрүүдээрээ "усан сан, бэлтгэлийн танхим, йогийн танхим, усан массажтай ванн, теннисийн талбай" бүхий, Хойд Йоркширт байх харшдаа очиж амардаг гэнэ.

 

Риши Сунак, Акшата Мурти нар Стэнфордод суралцаж байхдаа танилцжээ. Тэд 2009 онд гэрлэсэн, одоо хоёр охиноо өсгөдөг аж. Риши Сунакийн эхнэр Акшата Форбс сэтгүүлээс гаргаадг чинээлэг хүмүүсийн жагсаалтад 553 дугаарт бичигддэг, 4,5 тэрбум долларын хөрөнгөтэй, Энэтхэгийн Infosys техногигантыг үндэслэгч Нараяна Муртигийн охин гэнэ.

 

БРИТАНИЙН ХАМГИЙН ЗАЛУУ, АЗИ ГАРАЛТАЙ АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД РИШИ СУНАК 

Борис Жонсоны араас Ерөнхий сайд болсон Лиз Трасс огцорсны дараа тэрбээр хоёр дахь удаагаа намын даргын төлөө өрсөлдөх боломжтой болсон юм. Улмаар дотоод сонгуульд орох өрсөлдөгч нь нэрээ татсанаар тэрбээр цорын ганц оролцогч болж, ингээд эцсийн дүнд өрсөлдөгчгүй ялагч болов. Ингээд өдгөө 42 настай Риши Сунак тус улсын хамгийн залуу мөн Ази гаралтай анхны Ерөнхий сайд болж байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BLANK ATM CARD:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2022-10-27
Натан Ротшильдын хэлсэн зөв байжээ. дэлхийг мөнгө удирддаг гэж...
2022-10-26