Дорнод аймгийн татварын хэлтэс дараалал зохицуулах үйлчилгээг нэвтрүүлжээ
Татварын албаны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан татвар төлөгчдөд үзүүлэх татварын үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилтын хүрээнд нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг баяжуулан, нэг өнгө төрхтэй болгох үүднээс Дорнод аймгийн татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний танхимд дараалал зохицуулах системын төхөөрөмжийг суурилууллаа.
Төрийн байгууллагуудаас аймагтаа анх удаа “Дараалал зохицуулах үйлчилгээ”-г нэвтрүүлснээр татвар төлөгчдөд хүнд суртал чирэгдэлгүй, дарааллын дагуу соёлтой харилцааг эрхэмлэн үйлчилж, татварын байцаагчдын үйл ажиллагаа, харилцааны ур чадварт нь татвар төлөгчид үнэлгээ өгөх боломжийг бүрдүүлж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ