Гадаад валютын хадгаламж 223.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

img

Нийт хадгаламж өмнөх сарынхаас 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.1 хувиар өсч 3890.3 тэрбум төгрөгт хүрэв. Арванхоёрдугаар сард төгрөг болон гадаад валютын хадгаламжийн жилийн өсөлт мэдэгдэхүйц буурчээ. Тодруулбал, төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлт өмнөх сарынхаас 15.7 нэгж хувь, гадаад валютынх 29.6 нэгж хувиар буурав. Үүнд 2010 оны 12 дугаар сард эдгээр үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байсан нь нөлөөлжээ. Иргэдийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 40.9 хувь буюу 751.3 тэрбум төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж 96.0 хувь буюу 159.6 тэрбум төгрөг,  гадаад валютын хадгаламж 29.6 хувь буюу 223.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Нийт хадгаламжийн 74.9 хувь нь төгрөгийн, 25.1 хувь нь валютын хадгаламж бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх сарынхаас 1.2 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
ЭНЭ САЙН ЮМ БИШ ДЭЭ. ВАЛЬЮТЫН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ 0 БОЛГО. МОНГОЛ БАНКНЫ МУУГЫНХ
2012-01-24