CNN: Иран Орос руу шинээр зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байна

Иран улс 1000 орчим нэгж зэвсэг Орос руу илгээхээр бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар барууны орнуудын албаны төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Иран Орос руу "газар-газар" англиллын, бага тусгалт баллистик пуужин, нэмэлт дронууд илгээхээр зэхэж байгаа гэнэ. Зэвсгийн шинэ нийлүүлэлтийг энэ онд багтаан хийхээр төлөвлөж байгаа аж.
Иран хамгийн сүүлд 450 дрон Орос руу илгээсэн. Эдгээр дроныг Украины дэд бүтцэд цохилт өгөхөд ашигласан гэж CNN агентлаг онцолжээ. Мөн Украины тал ч Ираны дроныг Оросын арми ашиглаж байгаа талаар удаа дараа мэдэгдэж байлаа. Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр, Иранд үйлдвэрлэсэн, 300 гаруй дроныг устгажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ