Шойгу: Дайчлагдсан 300 мянган хүнээс 87 мянгыг байлдааны ажиллагааны бүс рүү илгээсэн

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр "хэсэгчилсэн дайчилгаа" зарласан. Энэ ажлын хүрээнд 300 мянган хүн дайчилна гэж мэдэгдэж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт дайчилгааны тоондоо хүрч, хэсэгчилсэн дайчилгааг дуусгасан гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байв. 

 

Нэг сар гаруйн хугацаанд үргэлжилсэн хэсэгчилсэн дайчилгаагаар армид татагдсан 300 мянган хүнээс 87 мянгыг Украин дахь байлдааны ажиллагааны бүс рүү илгээсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, сургалтын төвүүдэд байлдааны машин, танкийн экипаж, артиллерчид, мэргэн буудагчид, дроны мэргэжилтнүүд, радиоэлектроны болон бусад мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа гэнэ. Дайчилгааны эхэн үед "цэргийн комиссарын газруудын үйл ажиллагаанд дутагдал гарч байсан" ч "ажил зохион байгуулалтыг сайжруулах шуурхай арга хэмжээ"-ий үр дүн гарсан гэж Шойгу онцолжээ. 

 

Хэсэгчилсэн дайчилгаа өндөрлөсний дараа Орос даяар намрын цэрэг татлага эхэлсэн. Энэ удаад цэрэгт татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны бүс рүү илгээхгүй гэж Шойгу мэдэгджээ.

 

ОХУ-Д ХЭСЭГЧИЛСЭН ДАЙЧИЛГАА ДУУСАЖ, НАМРЫН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Хоёрдугаар сарын сүүлээр Украин руу халдсан ОХУ-ын арми найман сар гаруйн хугацаанд ихээхэн хохирол амссан талаар барууны тагнуулын газрууд мэдээлсээр байсан. Улмаар есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь ОХУ цэргийн хохирол их амссан гэдгийг батлах үйл явдал болсон гэж ажиглагчид үзэж байв. Өнгөрсөн сард эхэлсэн энэхүү дайчилгаа дууссантай зэрэгцэн намрын цэрэг татлага Орост эхэлж байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Орос цэргийн амиа хайрлахгүй ээ
2022-11-02
муухай дайн хийсний ашиг байхгүй орос газрыг нь буцааж өгөх болно доо
2022-11-02
зочин:
эдгээр шинээр дайчлагсадаас одоогын байдлаар 101 хүн алагдчаад байгаа.. Xэд хэдэн алдартай тамирчид үхсэн гэсэн. богинхоон хугацаанд.
2022-11-02