Энэтхэгт гүүр нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болжээ

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт дүүжин гүүр нурж, олон хүн амиа алдсан хэрэг гарсан. Гужарат мужид болсон энэ ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндтгэх гашуудлын арга хэмжээ лхагва гарагт муж даяар болжээ.
Синхуа агентлагийн мэдээлснээр, гашуудлын үеэр төрийн байгууллагуудын барилга болон олон нийтийн газруудад төрийн далбааг бөхийлгөж, бүхий л хүлээн авалт, соёл урлагийн арга хэмжээг цуцалсан байна.
Хэргийг эргэн сануулахад, 10 дугаар сарын 30-ны үдэш Гужарат мужийн Морби тойрогт байх Мачху голын дүүжин гүүр нурсан юм. Энэ ослын улмаас 135 хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болсон бол 100 хүн гэмтэж бэртжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ