Өмнөд Солонгосын "EXO" хэмээх хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн ЛуХан 2014 онд "SM" энтертайнментийг орхиж хамтлагаасаа гарсан. Дуучин Лухан 2017 онд Хятадад очсон даруйдаа Хятадын алдарт жүжигчин “үндэсний охин" хэмээх алдар нэрийг хүртсэн Гуан Шиаотунтай болзож эхэлсэн бөгөөд таван жилийн дараа хууль ёсны хосууд болж, хамтдаа амьдарч байгаа гэнэ. Тэднийг саяхан гэрлэлтээ батлуулсныг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ хосууд цар тахлын улмаас хуримаа ирэх жил хүртэл хойшлуулжээ.
Гуан Шиаотун 1997 онд Бээжин хотод урлагийн гэр бүлд төрсөн. Гэр бүлийн соёлын нөлөөгөөр урлаг, бүжиг, төгөлдөр хуур зэрэгт дуртай болсон байна. Түүний өвөө Гуан Сюэ Бээжинд төгөлдөр хуурын мастер, аав Гуан Шао нь кино, телевизийн жүжигчин аж. Гуан Шиаотун 25 настайдаа гэрлэнэ гэж хэлж байсан удаатай. Тэрбээр энэ жил 25 нас хүрч байгаа юм.
Ц.Наранцацрал
Уншиж байна |