Салливан: Цөмийн эрсдэлийг бууруулахын тулд ОХУ-тай харилцаатай байсан

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Оросын Ерөнхийлөгчийн туслахуудтай нууц хэлэлцээ хийсэн талаарх мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр тархаж байсан. Ийм мэдээлэл гарсны дараа Америкийн Ерөнхийлөгчийн зөвлөх Жейк Салливан тайлбар хийжээ.
WSJ: Байдены зөвлөх Путиний туслахтай нууц хэлэлцээ хийсэн
АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны тайлбарласнаар цөмийн зэвсэг ашиглах эрсдэлийг бууруулахын тулд Оростой хэлэцээ хийж байгаа гэнэ.
"Цөмийн зэвсэг ашиглах эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн яриа хэлэлцээг Оросын талтай өндөр төвшинд хийх боломж бидэнд байсан" хэмээн Салливан мэдэгдсэн байна. Харин тэрбээр чухам ямар албан тушаалтнуудтай харилцсан талаар тодорхой мэдэгдэх боломжгүй хэмээжээ.
ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш найман сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд сунжирч буй энэ дайнд Оросын тал ялалт байгуулахын тулд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол сүүлийн үед улам ихээр гарах болсон юм. Тиймээс энэ аюул заналыг бууруулахын тулд АНУ, Оростой холбоо харилцаатай байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ