Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн тохиолдолд АНУ шийдвэртэй алхам хийнэ

Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн тохиолдолд Япон тэнгис рүү онгоц тээвэрлэгч илгээх боломжийг АНУ-ын Засгийн газар авч хэлэлцэж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Kyodo агентлаг мэдээлжээ.
Түүнчлэн АНУ БНАСАУ-д үзүүлэх хориг арга хэмжээний дарамт шахалтыг нэмэгдүүлэх үүднээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг бэлтгэж байгаа гэнэ. Эдгээр арга хэмжээнүүдийг Япон, АНУ, Өмнөд Солонгосын тэргүүнүүд G20 дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлжээ
Энд дуулгахад, сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгалга гаргах нь улам нэмэгдсээр байгаа юм. БНАСАУ сүүлийн өдрүүдэд удаа дараа олон тооны пуужин харвахын дээр артиллерийн буудлага ч хийж байлаа. Энэ нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтад өгч буй хариу гэж Хойд Солонгосын Зэвсэгт хүчин мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ