YG энтертайнмент Банг Йедам, Машихо нартай байгуулсан гэрээгээ цуцалжээ
2022-11-08

 

"YG" энтертайнмент өнөөдөр /2022.11.08/ "Treasure" хамтлагийн гишүүн Машихо болон Банг Йедам нартай байгуулсан онцгой гэрээгээ цуцалж байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр "Treasure" хамтлаг 10 гишүүнтэйгээр уран бүтээлээ хийхээр боллоо. 

 

YG энтертайнментын зүгээс "Машихо эрүүл мэндийн шалтгаантай болсон. Бид түүнийг бүрэн эдгэрэх шаардлагатай гэж үзэж байгаа. Харин Банг Йедам хөгжмийн өвөрмөц авьяастай учраас өсөж дэвжих боломжийг бүрдүүлэхээр шийдсэн" хэмээн мэдээлжээ. 

 

 

Тус хамтлаг дэбютээ хийсэн цагаасаа л шилдгүүдийн тоонд орж, жилийн эцсийн шагнал гардуулах ёслолуудаас шилдэг хамтлагийн шагналыг олон удаа хүртсэн. Нийт 12 гишүүнтэй тус хамтлаг анхаарал татахуйц өвөрмөц дуулалт, хүчирхэг хоолойтой гишүүдтэй юм. 

 

Эцэст нь YG энтертайнмент "ТREASURE"-ийн бүх шүтэн бишрэгчдэдээ үргэлж дэмжиж байсанд нь талархаж, ирээдүйд Йедам, Машихо  нарыгаа үргэлжлүүлэн дэмжээрэй гэж хүсжээ. Мөн Машихог хурдан эдгэрч, Банг Йедамын карьерт нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!" гэсэн мэдэгдэл гаргажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Teume:
Uuclaaree neriig n zuw blgd zsd uguuree Едам gej mngloor bicdg shuu byrlaa
2022-11-08