CNN: Завсрын сонгуульд бүгд найрамдахчууд тэргүүлж байна

АНУ-ын Конгрессын доод танхимын гишүүд болон зарим муж, нутаг дэвсгэрийн захирагчийг сонгох завсрын сонгуульд санал авах хэсгүүд хэдхэн цагийн өмнө эхнээсээ хаагдаж, сонгуулийн үр дүнгийн талаарх урьдчилсан мэдээллүүд гарч эхэллээ.
CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын сонгуульд бүгд найрамдахчууд өнгөлж байгаа гэнэ. Харин сенатад эзлэх суудлаараа хоёр нам бараг эн тэнцүү явж байгаа талаар эх сурвалж онцолсон байна.
CNN агентлагийн мэдээлснээр, төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд 60 суудал авсан бол ардчилсан намынхан ердөө 28 суудал авчээ. Энэ хоёр намын аль нэг нь танхимд хяналтаа тогтоохын тулд 435 суудлаас 218-ыг нь авах ёстой юм.
Харин сенатад ардчилагчид 36 суудал авсан бол бүгд найрамдахчууд одоогоор 35 суудалтай байгаа гэнэ. АНУ-ын завсрын сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна.
ТРАМП ЭСЭРГҮҮЦЭЛД УРИАЛАВ
АНУ-д завсрын сонгууль 11 дүгээр сарын наймны өдөр эхэлсэн. Энэ сонгуулийн урьдчилсан дүн Улаанбаатарын цагаар 09.00-10.00 цаг орчимд гарах юм. АНУ-д болж буй энэхүү сонгуулиар Конгрессын доод танхим болон зарим мужийн захирагчийг сонгох бөгөөд ерөнхийлөгчийн үүрэгт ажлын хугацааны дунд үеэр зохион байгуулагддаг тул "завсрын" хэмээн нэрлэгддэг. Түүнчлэн өнөөгийн ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд тавих иргэдийн дүн, дараагийн ерөнхийлөгч хэн байх талаарх төсөөллийг гаргадаг гэдгээрээ олон улсын анхаарлын төвд байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ