Польшид пуужин унасантай холбоотой асуудлаар G7-ийн орнууд шуурхай хэлэлцэнэ

img

Польшид пуужин унасантай холбоотой асуудлаар G7-ийн орнуудын төрийн тэргүүнүүд шуурхай хэлэлцээ явуулахаар болжээ. Энэ талаар Японы Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Kyodo агентлаг мээдэлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шуурхай хэлэлцээрт бэлтгэх ажлын улмаас өнөөдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон Япон, Их Британийн Ерөнхий сайд нарын уулзалтыг хойшлуулжээ. 

 

Украинтай хиллэх зурвасаас таван километр зайд орших Польшийн нэгэн сууринд Оросын пуужин унаж, хоёр хүн амиа алдсан талаарх мэдээлэл 11 дүгээр сарын 15-нд гарсан. Энэ асуудлаар Польшийн засгийн газар шуурхай хуралдан, зарим цэргийн ангид байлдааны бэлэн байдал тогтоожээ. 

 

ОРОСЫН ПУУЖИНГУУД ПОЛЬШИЙН НУТАГТ УНАЖ, ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ

ОХУ-ын арми Украинд пуужингийн цохилт өгсөн 11 дүгээр сарын 15-ны өдөр Польшийн нутаг дээр хоёр пуужин унасан  талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Пуужингууд Украинтай хиллэх зурвасаас таван километр зайд байрлах Пшеводув суурингийн нутагт унасан байна.Польшийн нутагт Оросын пуужингууд унасан талаар хамгийн түрүүнд Польшийн Зет радио мээдэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, үр тариа хатаах газрыг пуужин оносноор хоёр хүн амиа алдсан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ