Өвлийн улирал ирснээр Украин дахь байлдааны ажиллагаа удааширч болзошгүй гэнэ. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга генерал Марк Милли мэдэгдсэнийг NBC агентлаг дамжуулжээ. Түүний өгүүлснээр, байлдааны ажиллагаа ийнхүү удааширснаар Украины хямралыг зохицуулах цонх үүсгэх аж.
"Өвөл олон зүйл болж магадгүй. Гэхдээ, ер нь бол цаг агаарын хүчин зүйлийн улмаас тактикийн ажиллагаанууд саардаг" Милли мэдэгджээ.
Украин дахь нөхцөл байдлыг эрт орой аль нь боловч улс төрийн замаар шийдэх ёстой гэж Америкийн төдийгүй Украины Ерөнхийлөгч мэдэгдэж байсныг Милли эргэн сануулсан байна. Өвлийн цагт тактикийн ажиллагаа удааширвал "хямралыг зохицуулах цонх нээгдэж эсвэл хэлэлцээ эхлэж магадгүй юм" хэмээн үзэж байгаагаа Милли илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |