Тесла 15 мянган цахилгаан машиныг эргүүлэн татлаа

Тесла компани Австралид нийлүүлсэн 15 мянга гаруй автомашиныг зах зээлээс эргүүлэн татаж байна. Энэ нь арын гэрэлний гэмтэлтэй холбоотой бөгөөд "хүн гэмтэж бэртэх эсвэл амь насанд нь аюул учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн" тул машинуудыг эргүүлэн татахаар болсон гэж Австралийн эрх баригчид мэдэгджээ.
The Guardian сонины мэдээлснээр, 2022 онд Австралид зарагдсан Tesla Model 3, Model Y загварын 15 914 машиныг эргүүлэн татахаар болсон байна. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногт Тесла компани машинаа эргүүлэн татахаар болсон хоёр дахь тохиолдол, харин сүүлийн сарын хугацаанд гурав дахь тохиолдол болж байгаа аж.
Австралиас машинуудыг эргүүлэн татах болсон нь хойд гэрэлд нөлөөлдөг программ хангамжид алдаа илэрсэнтэй холбоотой гэнэ. Хэдийгээр программын алдаа илэрсэн ч зогсох дохио, ухрахын гэрэл зэрэгт ямар ч гэмтэл илрээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ