47 жилийн дараах хүйтэн шөнө тохиолоо
2022-11-29

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Отгон суманд -43 градус хүрч хүйтэрсэн байна. Харин нийслэлд Яармаг-Сонгины орчмоор -39 градус, бусад хэсгээр -30...-35 градус хүйтэн хоносон байна.

 

 

Тэгвэл Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өгч байгаа мэдээллээр өнгөрсөн шөнө /2022.11.28-29/ агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 градусаар эвдэгдсэн байна. Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байлаа.

 

Тодруулбал, 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө байсан аж. 

 

П.ГОО

 

 

Shuud.mn
Сонин хачин