Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын томоохон хотуудад ковидтой тэмцэх хатуу хязгаарлалтуудыг эсэргүүцсэн олон нийт шөнө дунд болтол жагсаж, цуглан, эсэргүүцлээ илэрхийлэн үймээн дэгдсэн. Үүний дараа Хятадад ковидын хязгаарлалтуудыг хэсэгчлэн сулруулахаар болжээ.
SCMP сонины мэдээлснээр, Бээжин, Гуандун мужийн Гуанжоу хот, Сычуань мужийн Чэнду хотын эрх баригчид олон нийтийн эсэргүүлээс үүдэн хатуу хязгаарлалтыг сулруулахаар болсон байна. Бээжни хотод цаашдаа коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй бүсүүдийг тухайлсан барилгаар л хязгаарлаж, гагхүү нарийн шалгалт хийсний дүнд хязгаарлалтын бүсийг өргөжүүлнэ гэж Бээжин хотын Эрүүл мэндийн газар мэдэгджээ. Түүнчлэн нүүлгэн шилжүүлэх замыг ахахад хатуу эд зүйл ашиглахыг хориглосон байна.
Харин Гуанжоу хотод ахмад настнууд, оюутан болон гэрээсээ ажилладаг хүмүүсийг коронавирусийн шинжилгээнд зайлшгүй хамрагдах журмаас чөлөөлжээ. Энэ хотод 2022 оны 10 дугаар сард коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор бүх оршин суугчдаас коронавирусийн шинжилгээг тогтмол авах журам нэвтэрсэн юм.
Эсэргүүцэл дэгдсэний дараа тэг ковид бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй хатуу хязгаарлалтын арга хэмжээг сулруулахаар болсон өөр нэг газар нь Чэнду хот юм. Энэ хотын эрх баригчид хязгаарлалтыг сулруулна гэж амласны дагуу мягмар аграгаас эхлэн баар, зоогийн газар, бэлтгэлийн танхим болон бусад зугаа цэнгээний газрууд нээгдэж, орон сууцанд байх галын гаруудыг нээжээ.
"ЦАГААН ЦААСНЫ ХУВЬСГАЛ" БУЮУ ХЯТАД ДАХЬ ЭСЭРГҮҮЦЭЛ
Хятадад тэг ковид бодлогод дургүйцсэн олон нийт нэгдэж, эсэргүүцэл илэрхийлэх болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ эсэргүүцэл хүчээ авч, Хятадын олон хотод оршин суугчид цуглан ковидын эсрэг хатуу арга хэмжээг шүүмжлэн, эрх баригчдаа эсэргүүцсэн уриа лоозон хашгирч байв. Энэ эсэргүүцэл даваа гарагт шилжих шөнө хүртэл үргэлжилжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Уншиж байна |