Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг шүүх анхны эмэгтэй шүүгч нь Францын шүүгч болсон талаар Ройтерс мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Францын иргэн Стефани Фраппар Герман, Коста-Рикагийн шигшээ багуудын тоглолтыг шүүх юм байна.
FIFA-ийн мэдээлснээр, хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ажиллах анхны эмэгтэй шүүгч Стефани 12 дугаар сарын нэгний өдөр болох Герман, Коста-Рикагийн багуудын тоглолтыг шүүх аж. Тэрбээр гол шүүгчээр ажиллах бол өөр хоёр эмэгтэй шүүгч болох Мексикийн Карен Диас, Бразилийн Неуза Бакк нар шугамын шүүгчээр ажиллах юм байна.
Фраппар 2019 онд UEFA-ийн Супер цомын тэмцээнд "Ливерпүль", "Челси"-ийн хоорондын тоглолтыг шүүснээр эрэгтэй багийнхны оролцсон UEFA-ийн тэмцээний тоглолтыг шүүсэн түүхэн дэх анхны эмэгтэй шүүгч болж байжээ. Түүнчлэн тэрбээр Францын аварга шалгаруулах тэмцээн болон Аваргуудын лигийн тоглолтуудыг шүүж байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |