Японы эрх баригчид Хойд Солонгостой холбоотой гурван групп, байгууллага болон нэг хувь хүний эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авахаар болжээ. Эдгээр байгууллага, хувь хүн нь БНАСАУ болон түнүий пуужин, цөмийн хөтөлбөртэй холбоотой гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгджээ.
БНАСАУ-ын пуужин, цөмийн хөтөлбөр нь НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолоор хориотой тул ийм шийдвэр гаргасан гэж тэрбээр мэдэгдсэн байна. Японы Гадаад хэргийн яамны жагсаалтад Korea Haegumgang Trading Corporation болон Кorea Namgang Trading Corporation гэсэн худалдааны компаниуд, Lazarus Group хакерын бүлэг болон Вьетнахм дахь Хойд Солонгосын зэвсгийн үйлдвэрийн газрын төлөөлөгч багтжээ.
Япон ийнхүү шинэ хориг тавьснаар хар жагсаалтад БНАСАУ-тай холбоотой 68 байгууллага, 72 хүн бичигдэж байна. Хар жагсаалтад багтсан байгууллага, этгээдүүдийн хөрөнгө Японд бүртгэлтэй бол түүнийг царцааж, гэрээ хэлцлийг нь хянах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |