Хүрмийн говийн тэмээчний амьдрал ахуйтай Ерөнхийлөгч танилцлаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзан уул уурхайн компаниудын ажил байдалтай танилцах үеэрээ Хүрмэн сумын улсын сайн малчин Г.Бүгд гуайнд зочилж, малчны хотонд хоносон билээ. Ерөнхийлөгч нутаг орны өвөлжилт ямархуу байгаа талаар өндөр настан Бүгдтэй  хөөрөлдөж, Өмнөговийн малчдын амьдралд уул уурхай хэрхэн нөлөөлж байгааг сонирхон асууж саналыг нь сонссон юм.

 

Эднийх Таван сухай гэдэг газарт өвөлжиж байна. Малын нь өнгө зүс сайхан, өвөл өнөтэй байгаа нь илт. Бүгд гуайнх 10 хүүхэдтэй, хүү нар нь бүгд малчин болсон аж. Одоо өөрөө 600-гаад тэмээтэй юм. Хүүхдүүддээ өрх тусгаарлахад нь бас олон тэмээ тасдаж өгсөн тухайгаа тэрээр хуучилж байлаа.

 

Энэ үеэр Хүрмэн сумын Засаг дарга Л.Эрдэнэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганболд нар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчид сумынхаа ажил байдлыг танилцуулав.

 

Энэ   сумын нутаг нийтдээ өнөтэй, малчид нь урамтай байгаа хэмээн тэд ярьж байлаа. Мөн малчдынх нь амьдрал ахуйг төрийн тэргүүн нутагт нь биечлэн ирж асууж лавлан малчин өрх айлд саатан хоносонд  баярлаж байгаагаа илэрхийлж, сумынхаа “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
erunhiilugch temeenii buhnuus undurgui he he
2013-05-21
poloo:
unen ug heljee
2013-03-06
Иргэн:
За шаана биз та нар. Урьдчилаад тамгын газрын хэдэн баагийнууд нь тухайн орон нутгийн удирдлагатай нь ярилцаад гайгүй гэсэн ганц нэг айлаар нь ордог биз дээ. Нөгөөдүүл нь гэж - Өө, амьдрал аймаар сайхан байна. Цаг сайхан байна. Төрийн минт сүлд гэсэн шиг юм яриад л эргүүтээд сууж байдаг биз дээ. Ерөнхийлөгч гуай, та санаагаараа явж байгаад жирийн говийн ганц айлд өөрөө сонгоод : -Би энэ айлд орно гээд хэлэх юм бол тамгын газрынхан болон хймгаалагч нар чинь үгүй гэхгүй байлгүй. Үгүй гэвэл заавал орно би энэ улсын ерөнхийлөгч, ти бэлдэц хүмүүстэй биш жирийн иргэдтэй уулзмаар байна гэхгүй юу. Та энгийн жирийнээс эгэл үнэнийг олох болохоос ийм жүжгээс ер нь юугаа олж долооно гэж худлаа ингэж шоудаж явдаг юм.
2012-01-24