Тайванийн Гадаад хэргийн сайд: Хятад 2027 онд Тайвань руу довтолж болзошгүй
2023-01-19

Хятад улс 2027 онд Тайвань руу түрэмгийлэх оролдлого хийж болзошгүй гэж Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву мэдэгджээ. Түүний өгүүлснээр, 2027 онд Ши Жиньпин дөрөв дэх удаагаа Хятадын даргын албан тушаалд очих тул болгоомжлох шаардлагатай гэнэ. Энэ талаар Скай Ньюс хэвлэл дамжуулжээ. 

 

"Миний хувьд 2027 он бол бид болгоомжлох ёстой он жил" хэмээн Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву мэдэгджээ. 

 

Түүний үзэж байгаагаар, дөрөв дэх удаагаа сонгогдсон Ши Жиньпин өөрийн ололт гэж нэрлэгдэх алхмуудыг хийж эхлэх гэнэ.

 

"Яг одоо Хятадын нөхцөл байдлыг харвал эдийн засаг нь уруудаж, хүмүүс нь сэтгэл дундуур, үл хөдлөхийн салбарын бизнес уналтад орж байна. Ши Жиньпин Хятадын дотоод нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол гадаад хямрал үүсгэхээр хүч хэрэглэх аргыг сонгож болзошгүй" хэмээн Ву мэдэгджээ.

 

Ийм үед бай нь Тайвань болж болзошгүй гэж тэрбээр үзэж байгаа аж. Одоо ч Хятадын цэргийн онгоцууд арал руу хэт ойртон нисэж байгааг тэрбээр сануулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ жил биш юм уу
2023-01-21