Оросын пуужин дахин орон сууцны барилга оножээ
2023-01-30

Энэ сарын дундуур Оросын арми өргөн цар хүрээтэй пуужингийн довтолгоо хийсний улмаас нэг пуужин Днеприйн орон сууцны барилгыг сүйрүүлж, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ням гарагт дахин нэг пуужин орон сууцны барилга оносон талаар Украины эрх баригчид мэдэгджээ.

 

Тодруулбал, Оросын талаас пуужин харвасан гэж Харьковын эрх баригчид ням гарагийн үдэш мэдээлснийг "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна. Эрх баригчдын мэдэгдсэнээр, Оросын армийн харвасан нэг пуужин Харьков хотын төвд байх орон сууцны барилгыг оножээ. Үүний улмаас гэмтэж бэртсэн хүмүүс байгаа, хичнээн хүн гэмтсэн талаарх мэдээллийг тодруулж, газар дээр нь шуурхай албад ажиллаж байгаа гэж Харьков хотын захиргаа мэдэгдсэн байна. 

 

Украины эрх баригчдын мэдээлснээр, өмнө нь Оросын арми Украины хот, мужууд руу харвахад ашиглаж байсан С-300 зенит пуужинг энэ удаад ч харважээ. Мөн өдөр Херсон руу Оросын арми артиллериэр буудсаны улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд цохилтод эмнэлэг өртсөн байна. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Пялдага өмбүү иинь:
Азизовтойгоо хөтөлцөөд тонил.. цаашаа
2023-01-30
чи орос уу . танай орос муухай дайн хийгээд муухай байна шүүхдэхийн оронд дайн хийх буруу. тиймээс ялагдаарай
2023-01-30
Путины зөв.Одоо барууны ноходын баагийг шах.Түүхэндээ оросыг ялж байгаагүй.
2023-01-30
Пялдага өмбүү иинь:
Азизовтойгоо хөтөлцөөд тонил.. цаашаа
Зочин:
Путин үнэхээр ГИТЛЕР болжээ. Дутах юм ер алга. Украйн улсыг сүйрүүлж байна даа. Орос улсын эдийн засгийг ч самарч дууслаа даа
2023-01-30
Путины зөв.Одоо барууны ноходын баагийг шах.Түүхэндээ оросыг ялж байгаагүй.
тиймээ, эсвэл энэ объектод нөгөөдүүл байсан байж таараа
2023-01-30
чи орос уу . танай орос муухай дайн хийгээд муухай байна шүүхдэхийн оронд дайн хийх буруу. тиймээс ялагдаарай
Зочин:
Манай дүү нар нь болох хуяа ояа оркууд орос ах энгийн обьект онилдоггүй гээд тоть шиг давтдаг хэвээр байгаа
2023-01-30
тиймээ, эсвэл энэ объектод нөгөөдүүл байсан байж таараа