Путиний сан эх оронч дууны тэмцээнд 17 сая рубль зарцуулна
2023-01-31

Оросын эрх баригчид "Родники" цахим портал бүтээхэд 17 сая рубль (shuud.mn: монгол мөнгөөр 850 сая төгрөг орчим) зарцуулахаар болжээ. Энэ талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Родники" портал нь "Оросын бүс нутгуудын уран бүтээлчид, сонсогчдыг нэгтгэх, шинэ эхэ оронч давалгаа болох дууны тэмцээн зохион байгуулах", ёс суртахууны үнэт зүйлсийг хадгалах, хөгжүүлэх зорилготой гэнэ. Энэ төслийн уран сайхны удирдаачаар Владимир Путин болон түүний зарласан дайныг идэвхийлэн дэмждэг дуучин Олег Газманов томилогджээ. 

 

"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, эх орны сэдэвт дууны тэмцээн зохион байгуулах төслийн хөрөнгийг Оросын Ерөнхийлөгч Путиний соёлын санаачилгын төв гаргасан байна. 

 

Энд дуулгахад, Оросын алдарт дуучин Олег Газманов ихэвчлэн цэрэг, эх орны сэдэвт уран бүтээл туурвидаг. Тэрбээр Путин болон Украин дахь дайныг дэмждэг бөгөөд Европын холбоо Газмановыг үйлдлээрээ түрэмгий дайныг турхирч байна хэмээн үзэж хориг арга хэмжээний жагсаалтад оруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эх оронч гэхээрээ гадаад улсуудыг устгах хүсэлтэй байдаг юм байх даа. солонгосууд бас гадныханд дургүй байнга хөөгөөл
2023-02-03