ТОП-20 индекс 0.7 хувиар өсчээ
Монголын хөрөнгийн бирж дээр өчигдөр 21 компаний хувьцаа нийт 94.4 сая төгрөгөөр арилжигдаж, ТОП-20 индекс 0.7 хувиар өсчээ. Уг өсөлтөд “Могойн гол”, Багануур” зэрэг компаний хувьцааны үнэ өссөн нь шууд нөлөөлжээ. Мөн өчигдрийн арилжаагаар “Багануур” компаний хувьцааны ханш 10 хувиар дээшилсэн бол “Булган гурил тэжээл” компаний үнэт цаасны ханш 13 хувиар буулаа. Харин “Хай би ойл”-ын хувьцаа 0.6 хувиар өсөж 300 мянган ширхэг борлогдлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ